Ц.Оюунбаатар: Казиногоос 50 хувь нь татварт орж ирдэг

img

Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн ажлын төлөвлөгөөнд казино байгуулах асуудал багтсан. Энэ чиглэлийн хууль эрх зүйн бодлогыг УИХ-ын зарим гишүүд боловсруулахаар бэлтгэж байгаа юм. Харин манай улс хуулиндаа мөрийтэй тоглоом тоглохыг хориглосон заалттай. Хэрвээ казино байгуулвал хуулиндаа өөрчлөлт оруулахаас эхлээд маш олон ажлыг хийх юм. Тэгвэл Монголд казино байгуулах нь уу, үгүй юу. Хэрвээ байгуулах бол  хаана, хэрхэн яаж байгуулах вэ зэрэг асуудлаар судлах ажлын хэсэгт ажиллаж буй УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатартай ярилцсанаа хүргэж байна.

6

-Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний хүрээнд үргүй зардлыг багасгах чиглэлийг Засгийн газарт өгсөн. Харин танасан зардлаараа цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх саналыг та, УИХ-ын гишүүн С.Ганбаатарын хамт гаргасан байна. Энэ талаараа тодруулахгүй юу?

-Эдийн засгийг эрчимжүүлэх хүрээнд Ерөнхийлөгчийн яриад байдаг том төрийн үргүй зардлыг багасгая, түүний дотор урсгал зардлыг 20 хувь танах зорилготой заалт орсон. Энэ танасан 20 хувийг Монголын нийгэмд тулгараад байгаа илүү чухал зүйлд зарцуулсан байх ёстой. Гол бэрхшээлтэй зүйл нь цалин, хөлсний асуудал байгаа. Тэр дундаа төрийн албанд ажилладаг өндөр цалин авдаггүй, жирийн ажилчид, тэтгэвэрийн насныханд энэ нэмэгдэл үйлчлэх ёстой. Ард түмний амьдрал ямар байгааг газар дээр нь очиж үзэх хэрэгтэй. Би гэр хорооллоор сардаа нэг удаа очдог. Засгийн газрын гишүүдийг сардаа нэг удаа гэр хорооллоор явуулж байгаа ч гэж удаа дараа шаардсан. Одоо МАН-ынхан шаардаж байна лээ. Жирийн иргэддээ хүрч ажиллах ёстой. Би С.Ганбаатар гишүүнтэй хамтарч энэ хэмнэсэн мөнгөө төрийн байгууллагын бага цалинтай үйлчилгээний ажилчид, бага тэтгэвэртэй өндөр настнуудад олго гэсэн шаардлага өгсөн. Үүнийхээ төлөө тэмцэнэ.

5

-Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн дотор эдийн засагт хэр эерэг өөрчлөлт гарах бол. Та юу гэж бодож байна?

-Эдийн засгийг эрчимжүүлэх  асуудал хүмүүсийн анхаарлыг ихэд татаж байна. Мэдээж 100 хоногийн дотор Монголын эдийн засгийг бүрэн, дүүрэн идэвхижүүлж, өнөөгийн хүндрэл бэрхшээлийг даван гарах боломж байхгүй.

5

-Одоо гадны хөрөнгө оруулалт зогсонги байдалтай байна. Уул уурхайгаас өөр салбарт хөрөнгө оруулагчдыг татах арга байгаа юу?

-Уул уурхайгаас гадна эдийн засгийн хөрөнгө оруулалт орж ирэх боломж байна. Энэ тал дээр Засгийн газар ажил хийж байгаа. Алтанбулаг, Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсэд гадны хөрөнгө оруулалтууд орж ирнэ. Худалдааны чөлөөт бүсэд татваргүйгээр арилжаа, наймаа хийнэ. 2001, 2002  онд Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсийн хууль дээр Л.Одончимэд гишүүнтэй ажилласан. Энэ хууль 15 жил огт хөдлөөгүй байна. Үүнийг ойрын хугацаанд өөрчлөхөөр Н.Алтанхуяг сайд идэвхитэй ажиллаж байна. Ингэснээр одоо хөрөнгө оруулалт орж ирнэ.

5

-Тухайлбал?

-Казиногийн асуудал байна.

5

-Уул уурхайгаас гадна  хөрөнгө оруулагчдыг татах өөр аргуудын нэг нь казино гэж та хэллээ. Чөлөөт бүсэд казино байгуулах тухай ч яригдаж байгаа. Ер нь казиногийн хуулийг гаргах ёстой юу?

-Дан ганц арилжаа, наймаа хийгээд ашиг олохгүй гэж бодож байна. Тэнд казино ажиллуулбал эдийн засагт маш том эргэлт гарна. Казиногоос асар их мөнгө босгох боломжтой. Тиймээс Казиногийн хуулийг гаргах ёстой. Энэ хоёр бүс дээр казино байгуулах ёстой. Ингэснээр гадны хөрөнгө оруулалтууд орж ирнэ. Хуулийг нь гаргаад, нөхцлийг нь бүрдүүлэх ёстой. 1996 оны Казиногийн асуудал манай Ардчилсан намынхныг хэлмэгдүүлсэн гэж ярьдаг. Тэрний алдаа нь юу байсан гэхээр ганц казино байгуулаад монополь эрх өгөөд бусад нь тэрнийхээ эсрэг хэвлэл, мэдээллийн хэрэгсэлийг дайчлаад хэдэн хүн шоронд орсноор дууссан.  Тэгэхээр одоо илүү боловсронгуй хуулийг нь гаргаад өгөх ёстой.

5

-Засгийн газар Казиногийн хуулийг өргөн барих бодолгүй байх шиг. Эсвэл та казиногийн хуулийг санаачлах уу?

-Миний санаачилж, ажиллаж байгаа хуулиуд олон байгаа. Цөөнгүй гишүүн ажиллах боломжтой. Казино гэдэг үг Эдийн засгийн чөлөөт бүсийн хуулинд орчихсон.  Бид энэ хуулинд хамтран ажиллахыг үгүйсгэхгүй. Яагаад гэвэл энэ хууль Монголд хөрөнгө оруулалт татах бололцоотой. Өөрөөр хэлбэл Макао, Лас Вегастай өрсөлдөхүйц казино байгуулна.

5

-Казиногийн хуулийг хэзээ батлах вэ. Батлагдлаа гэхэд казино тоглох хүмүүст хязгаарлалт хийгдэх үү?

-Казиногийн хуулийг энэ хаврын чуулганаар өргөн бариад намрын чуулганаар батлуулна гэж бодож байгаа. Казиногийн хуулинд монголчууд орохгүй байж болно, эсвэл хязгаарлагдмал түвшинд орж болно, бүгдээрээ ороод орон байргүй болчихгүй байгаасай гэдгийг бодолцох ёстой. Олон талаас нь судалж үзэх ёстой. Гадны хүмүүс орж ирээд казиног тоглоод монголд хөрөнгө оруулалт хийх ёстой. Казиногоос 50 хувь нь татварт орж ирдэг. Өөрөөр хэлбэл, уул уурхай, мал аж ахуй, хөдөө аж ахуйгаас гадна төсвийг бүрдүүлэхэд тустай.

ййЙ

-Хаана байгуулах нь дээр гэж тооцоолж байна. Сөрөг үр дагавраа тооцсон уу?

-Хөвсгөл, Улаанбаатар гэхээсээ илүүтэй Алтанбулагт байгуулбал зүгээр. Учир нь тэнд Эдийн засгийн чөлөөт бүс байна. Хэрвээ тэнд казино байгуулчихвал хятад, оросууд цаанаас орж ирж тоглочихоод явна. Манайхан ч гэсэн Макао, Солонгос явж тоглох шаардлагагүй. Нэг үгээр хэлбэл мөнгөө гадны улсад биш Монголдоо үлдээнэ гэсэн үг. Ойрхон орны хүмүүсийн мөнгийг ч авчихаж байгаа юм. Тэгэхээр Алтанбулагт байгуулсан нь илүү аюулгүй. Лас Вегас бол эзгүй цөл байсан. Өнөөдөр тэнд бүхэл бүтэн казиногийн вант улс байна шүү дээ. Ер нь дэлхийн туршлагыг судалж үзээд аль болохоор эрсдэл багатай талаас нь хуулиа боловсруулна.

5

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ