Марио Балотелли Дэлхийн аваргын дараа гэрлэнэ

img

Италийн шигшээ багийн довтлогч Марио Балотелли Дэлхийн аваргын дараагаар гэрлэхээр зэхэж байна. 2013 оны гуравдугаар сараас хойш Балотелли Фанни Негуеши хэмээх бүсгүйтэй найзлах болжээ. Харин өнөөдөр твиттертээ “Тэр надад “Зөвшөөрч байна” гэж хэллээ. Энэ бол миний амьдрал дахь хамгийн чухал зөвшөөрсөн үг. Би чамдаа хайртай! Гэргий минь, чамдаа төрсөн өдрийн мэнд хүргэе!” гэж бичсэн байна.

23 настай Марио Балотелли одоогоор Италийн шигшээ багийнхныхаа хамт Бразилд бэлтгэл хийж буй тул Дэлхийн аваргын дараагаар сэтгэлтэй бүсгүйтэйгээ гэрлэх ажээ.

Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ