Дани Алвеш: Бразил-Аргентинтай аваргын төлөө тоглоосой
Бразилын шигшээ багийн хамгаалагч Дани Алвеш Дэлхийн аваргын шувтаргын тоглолтод Аргентины шигшээтэй халз тулахыг хүсч буйгаа илэрхийлсэн байна.
“Хэрвээ би шувтаргын тоглолтын хоёр багийг сонгож болдогсон бол Бразил-Аргентиныг халз тоглуулна. Аваргын төлөө энэ хоёр баг тогловол хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн сонирхолтой тоглолтуудын нэг болж үлдэх нь дамжиггүй. Тэгээд ч Аргентин шиг хүчтэй, мөнхийн өрсөллөгчөө хожиж, Дэлхийн аварга болвол илүү баяртай байх болно. Аргентины шигшээгийн довтолгоо үнэхээр хүчтэй” гэж Дани Алвеш хэлжээ.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ