Паттинсон Жеймс Бондод тоглож магадгүй

img

“Бүрэнхий” цувралын од Роберт Паттинсон дараагийн Жеймс Бондоор сонгогдох өндөр магадлалтай байгаа тухай “Hollywoodlife.com” мэдээллээ. Британийн кино найруулагч Сэм Мендес “Жеймс Бонд” цувралын “Skyfall” ангийг амжилттай найруулсанаараа алдаршсан юм. Тус ангид нэрт жүжигчин Дэниел Крейг тоглосон билээ.

Сэм Мендес ирэх 2016 онд нээлтээ хийхээр төлөвлөөд буй “Жеймс Бонд” ангийг дахин найруулахаа мэдэгдэж “Жүжигчин Роберт Паттинсоныг дараагийн Жеймс Бонд болоход хамгийн тохиромжтой” гэж ярьжээ. Тэрбээр “Би Паттинсонтой саяхан уулзсан. Түүний гайхалтай бие бялдар, сэтгэл татам төрх нь надад таалагдаж байгаа. Дараагийн цувралд залуухан Жеймс Бондыг гаргахыг хүсч байна” гэж хэлжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ