Шилдэг үсчин, гоо засалчдыг тодруулав

img

Баянгол дүүргийн Худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэсээс  өнөөдөр 2014 оны Аврага шалгаруулах үсчин гоо сайханчдын тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээний шүүгчээр  Монголын  үсчин гоо засалчдын  мэргэжлийн холбооны тэргүүн дэлхийн шүүгч Ж.Довчинсүрэн, Монголын үсчин гоо засалчдын холбооны тэргүүн  Ц..Цогзолмаа ,Лонда сургалтын төвийн захирал дэлхийн шүүгч Ж.Пүрэвсүрэн, Марал салоны захирал , дэлхийн шүүгч  Н.Энх-эрдэнэ,Парадокс салоны захирал мастер Н.Сарантуяа, Евэрийгүүд салоны захирал мастер гоо засалч О.Оюундарь, Тивийн дөрвөн удаагийн аварга, мастер үсчин Н.Алтаншагай зэрэг салбартаа тэргүүлэгч  Монгол улсын мастер үсчин гоо засалчид ажилласан юм. Тэмцээнд тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 14 салоны 32 үсчин, есөн гоо засалчид  нийт зургаан төрөлд өрсөлдөж, төрөл тус бүрээр ялагчдыг шалгарууллаа. Шилдэгээр шалгарсан үсчин гоо засалчдыг танилцуулж байна.

a

Эмэгтэй урт үсний үдшийн самналт төрөлд:

1-р байр  алтан медаль Л.Гэнэндорж  /Парадокс салон/

2-р байр  мөнгөн медаль С.Бат цогт  /Парадокс салон/

3-р байр  хүрэл медаль Б.Хандармаа  /Марал салон/

a

Эмэгтэй загварын тайралт төрөлд:

1-р байр  алтан медаль Э.Урангоо /Марал салон/

2-р байр  мөнгөн медаль Г.Баттулга /Парадокс салон/

3-р байр  хүрэл медаль Д.Мягмарбаатар /Sinsi салон/

a

Эмэгтэй урт үсний задгай самналт төрлөөр:

1-р байр алтан медаль Б.Сэлэнгэ /Велла  салон/

2-р байр мөнгөн медаль Г.Одончимэг /Велла салон/

3-р байр хүрэл медаль Б.Долгорсүрэн /Велла салон/

a

Эрэгтэй урт үсний өдөр дутмын засалт төрлөөр:

2-р байр мөнгөн медаль У.Оюунбат /Урангоо салон/

3-р байр хүрэл медаль  С.Батцогт / Парадокс салон/

a

Эрэгтэй креатив хатаалт төрлөөр

1-р байр алтан медаль Ө.Алтангэрэл /Велла салон/

2-р байр мөнгөн медаль М.Батзаяа /Велла салон/

3-р байр хүрэл медаль Т.Ренцэн /Велла салон/

a

Гоо сайхны төрлөөр

1-р байр алтан медаль Т.Баярчимэг /Гиймаа салон/

2-р байр мөнгөн медаль Ч.Алтанцэцэг /Инга салон/

3-р байр хүрэл медаль Б.Заяа /Гоо хатан салон/  тус тус эзэллээ.

a

Эмэгтэй урт үсний үдшийн самналт төрөлд Парадокс салон багаараа, эмэгтэй урт үсний задгай самналт, эрэгтэй креатив хатаалт гэсэн хоёр төрөлд  Велла салон тус тус шалгарч Гранпри шагнал, цом,мөнгөн шагнал хүртлээ.

a

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ