Хятад иргэнтэй хамтарч хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ

img

“Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалангийн нэгдүгээр хэсэг гэр хорооллын суурьшлын бүсэд хуурамчаар барилгын материал үйлдвэрлэж байгааг шалгаж өгнө үү” гэсэн иргэдийн ирүүлсэн мэдээллийн дагуу холбогдох улсын байцаагч нар хамтран хяналт шалгалт хийжээ. Хяналт шалгалтаар “Сайн эрээн хавирга” ХХК нь БНХАУ-ын иргэн Оюутатай хамтран чанарын баталгаажилт, гарал үүслийн гэрчилгээгүй замаскийг “Hanteк” гэсэн хуурамч хаяг шошготой уутанд савлан борлуулж байжээ. Мөн уутны гадна талд цэвэр жин 20 кг гэсэн боловч 16 кг буюу нэг шуудайнаас дөрвөн кг дутуу савлаж зах зээлд нийлүүлсэн. Түүнчлэн плитаны цавуу, хар замаска зэрэг барилгын материалыг тусгай зөвшөөрөлгүйгээр үйлдвэрлэж байсан зөрчлүүд илэрсэн байна. Тиймээс улсын байцаагчийн актаар “Сайн эрээн хавирга” ХХК-ийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, хуурамч бүтээгдэхүүнийг нь битүүмжилсэн байна.

ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ