Эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрхийг чадавхижуулна

img

“Эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх мэдлийг сайжруулах, чадавхижуулах” сургалт энэ сарын 11, 12-ны өдөр  “Бишрэлт” зочид буудлын хурлын танхимд болно. Уг сургалтыг Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хороо, Азийн сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа аж.

fg

“Эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх мэдлийг сайжруулах нь” сэдэвт Үндэсний хэлэлцүүлгийн оролцогчдоос гаргасан саналууд дээр үндэслэн эдийн засгийн хүрээн дэх жендэрийн эрх тэгш байдлын баталгааг хангах, банк санхүү, зээлийн бодлого болон эдийн засгийн бусад нөөц боломжийг адил нөхцөлөөр тэгш, хүртээмжтэй хуваарилах, эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх мэдлийг сайжруулах зорилгоор 2016 он хүртэл хэрэгжүүлэх дэд стратеги хөтөлбөрийг боловсруулан ажиллаж байгаа гэнэ.

fg

Сургалтыг нээж Жендэрийн Үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга М.Болормаа, Азийн сангийн суурин төлөөлөгч Мелони К.Линдберг нар үг хэлнэ.

fg

Сургалтаар “Хүний эрх, жендэр ба засаглал", “Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэхэд татвар, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, урамшуулал”, “Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэхэд нийгмийн даатгалын зохицуулалт ба цалин хөлс”, “Эмэгтэй бизнес эрхлэгчдийг зээлийн батлан даалтаар дэмжих, зээлийн батлан даалтын эдийн засгийн ач холбогдол зэрэг сэдвээр оролцогчид илтгэл тавих ажээ.

fg

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ