Өнөөдөр болох үйл явдлын тойм
09:00 цагт НҮБ-ын Худалдаа Хөгжлийн Бага хурал, Японы Гаалийн байгууллага, Монгол Улсын Гаалийн Ерөнхий Газар, МҮХАҮТ хамтран “ Хөнгөлөлттэй нөхцлийн гарал үүслийн дүрэм” сэдэвт сургалтыг зохион байгуулна.
6
Улаанбаатар зочид буудлын “Хөх Асар” танхимд
09:00 цагт "Үндэсний үзэл-Үндэстэн улсын хөгжил" сэдэвт хэлэлцүүлэг болно.
6
Сэргээн Засах Хөгжлийн Үндэсний төвд
09:00-10:00 цагт Сэргээн Засах Хөгжлийн Үндэсний төвийн Сургалт судалгааны газрын 38 дахь хичээлийн жилийн төгсөлт болно. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудад талх, нарийн боовчин, тогооч, комьпютер зэрэг 7 мэргэжлийн ангид 1 жилийн хугацаанд \Үнэ төлбөргүйгээр\ суралцуулж мэргэжил эзэмшүүлдэг тус сургуулийг энэ жил 100 гаруй оюутан төгсөж байна.
6
Үндэсний статистикийн хорооны байранд
11:00 цагт Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын 2014 оны эхний 5 сарын статистик мэдээллээр хэвлэлийн бага хурал хийнэ.
6
Үндэсний мэдээллийн төвд
11:10 цагт “Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт Монгол Улсын тусгаар тогтнолыг үгүй хийх гэж байна” сэдвээр Тусгаар Монголын төлөө нэгдэгсэд хөдөлгөөнөөс хэвлэлийн хурал зарлалаа.
6
Хэвлэлийн Хүрээлэнд
13:00 цагт “Харанга” хамтлагийн бөмбөрчин Н.Пүрэвдаш тус хамтлагт тоглосны 25 жил, бөмбөртэй амьдралаа холбосны 50-н жилийн ойн өдрүүдийг тохиолдуулан Харанга хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ сонирхолтой мэдээлэл хийнэ.
6
Хангардь ордны А танхимд
14:00 цагт Улаанбаатар хотын хөшөө дурсгал, уран баримал, тохижилтыг мэргэжлийн түвшинд төлөвлөж, хотын гудамж талбайд урлаг, соёлын сэтгэл ханамжийг бүрдүүлэх зорилгоор “Улаанбаатар Уран баримал-2014” наадмыг зохион байгуулах талаар хэвлэлийн бага хурал хийнэ.
7
Чингисийн талбайд
17.00 цагт Монгол улсын газрыг гадныханд хувьчлах гэж байгаа хуулийн эсрэг цуглаан зохион байгуулна.
7
MN мэдээллийн төвд
11.00 цагт Халимаг улсын соёлын гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт, хөгмийн зохиолч Аркадий Манжиев, амьд хөгжмийн “Халимаг” хамтлагийн элэг нэгт монголчууддаа зориулж буй “Дээдсийн өлмийд мөргөм үү!” тоглолтын хэвлэлийн хуралд урьж байна.
11.30 цагт ХӨСҮТ-өөс “Гэдэсний халдварт өвчн өөс сэргийлье” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.
12.00 цагт Монгол Улсын нийгмийн харилцаанд гуравдагч түүхэн үүрэг үүрэх Монголын хариуцлага үүрэх нам байгуулагдсан тухай мэдээллийг сонирхоорой.
13.00 цагт “Эрдэнэс таван толгой” компанийн ажилчид хэвлэлийнхэнд хандлаа.
13.30 цагт Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос Агаарын тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор агаар бохирдуулагч эх үүсвэр хэрэглэж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад албан шаардлага, мэдэгдэл, зөвлөмж хүргүүлэх, төлбөр авах болон Агаарын чанарыг сайжруулах бүсэд дагаж мөрдөх журмын талаар мэдээлэл хийнэ.
6
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ