Петр Порошенко Оросын ард түмнээс уучлалт хүсэв
Украины Ерөнхийлөгч Петр Порошенко “Time” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Украин улсад бий болсон эмгэнэлт явдлын төлөө ОХУ-ыг шийтгэхийг хүсч байгаа ч Путинтэй яриа хэлэлцээ хийхээс өөр зам байхгүй” гэжээ.
Тэрбээр “Украинчууд хөршөө Швед, Канад улсыг байгаасай гэж хүссэн ч бидний хөрш бол Орос. Украин улс нь цэцэглэж буй эдийн засаг, хүчирхэг армитай гэдэгт ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин итгэх хэрэгтэй. Бид сул дорой биш. Путин Украины талаар ямар бодолтой байгаа нь надад сонин биш. Барууны орнуудаас цэрэг технологийн тусламж дэмжлэг авах үед Орос хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцэж байна. Төгсгөлд нь, Украины ард түмэн Орост хайртай. Украинд үүссэн нөхцөл байдалд Оросын бүх ард түмнийг буруутгасанд уучлаарай. Энэ бүх асуудалд та бүхэн ямар ч хамааргүй. Уучлаарай” гэж хэлжээ.
Франц улсад энэ сарын 5-6-ны өдрүүдэд болсон Нормандад холбоотны десант буусны 70 жилийн ойн арга хэмжээний үеэр В.Путин, Петр Порошенко нар 15 минутын хугацаанд уулзсан билээ. ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дьерт Песков “Тэд Украины зүүн хотуудад болж байгаа цус урсгасан тулалдааны талаар ярилцсан” гэв.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ