
Дуучин Женнифер Лопез ДАШТ-ийн нээлтийн ажиллагааны үеэр “We Are One” дуугаа дуулахаас татгалзсан тухай “
www.fifa.com” мэдээллээ. Дэлхийн цомын сүлд дуу “We Are One”-ийг дуучин Женнифер Лопез, Питтбул, Бразилийн дуучин Клаудиа Лейтте нар хамтран дуулсан юм. ДАШТ-ийн нээлтийн ёслолд Питтбул, Бразилийн дуучин Клаудиа Лейтте нар Женнифер Лопезгүйгээр сүлд дууг дуулахаар болсон гэж Бразилийн хөлбөмбөгийн холбооноос мэдэгджээ.
Женнифер Лопез продакшны чухал ажил нь давхцаж байгаа тул нээлтийн ёслолд оролцох боломжгүй болсон байна.
Нээлтийн ажиллагаа 25 минут үргэлжлэх бөгөөд 60 мянга гаруй хүн биечлэн үзэх бол, нэг тэрбум гаруй хүн цэнхэр дэлгэцээр хүлээн авахаар болжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ