Сонгосон шалгалтаа өгөх эрхээ бямба гаригт авна
ЭЕШ энэ сарын 14 буюу ирэх бямба гаригт Монгол хэл, бичгийн шалгалтаар эхэлнэ. Монгол хэл, бичгийн шалгалтыг өгснөөр сонгосон бусад хичээлийн шалгалтаа өгөх эрхтэй болох аж. Уг шалгалыг энэ жил анх удаа авч байгаа учраас босго оноо тогтоогоогүй юм байна. Зөвхөн монгол хүний эх хэлний хэрэглээний түвшин өнөөдөр ямар байгаа цаашид сайжруулахын тулд ямар арга хэмжээ авахыг тогтоох зорилготой аж.
а
Харин ирэх жилээс энэ шалгалтад босго оноо тогтоох юм байна. Энэ жил Монгол хэл, бичгийн шалгалт өгсөн эсэхийг баталгаажуулахдаа бүртгэлийн хуудсан дээр нь ялтас наахаар болжээ.
б
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ