Зоос, мөнгөн тэмдэгтийн үзэсгэлэн дэлгэгдэнэ

img

Монгол Улсын банкны тогтолцоо үүсч хөгжин, Монголбанк байгуулагдсаны 90 жилийн түүхт ойг  тохиолдуулан гаргаж буй “Зоос, мөнгөн тэмдэгтийн үзэсгэлэн” өнөөдөр 11:00 цагт Төрийн ордны түүхийн музейд дэлгэгдэнэ.

 Уг үзэсгэлэнг Монгол Банк, Төрт Ёс Хаадын Сан, Тасам болон Монголын Зоос цуглуулагчдын холбоо хамтран зохион байгуулж буй аж. Тус үзэсгэлэнд “Төрт Ёс Хаадын Сан”-гийн бүтээл - Алтан Ургийн Их Хаадын хөргийг анх удаа олон нийтэд дэлгэн үзүүлэх юм байна.

Аливаа улсын аль ч үеийн зоос нь өөр өөрийн дэлдүүлж гаргасан хааны нэр цол, тодорхой он цаг, газар суурин хотыг заавал бичиж үлдээж байдгаараа онцлогтой тул тухайн орны түүхийн олон бодит баримт зүйлийн мэдээлэл авч болдог. Тухайлбал, дундад зууны түүхийн сурвалж бичгүүдээс Их Монгол Улсын түүхэн товчоон үйл явдлыг бүрэн тодруулж болох бол монгол хаадын хүрч байсан цаглaбар, хаана, хэн хэдэн он цагт засаг төр барьж байсныг тодорхой хэлэх боломжтой болох юм.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ