Яст мэлхий Дэлхийн аваргын эхний тоглолтын ялагчийг зөгнөжээ

img

2010 оны Дэлхийн аваргын үеэр Пауль наймаалж бүх тоглолтын дүнг алдалгүй тааж, дэлхий даяар нэрд гарсан билээ. Тэгвэл энэ удаагийн Дэлхийн аваргын үеэр олон улсад олон зөнч амьтан гарч ирж, тоглолтын дүнг таахаар эрмэлзэж эхэлсэн байна. Тухайлбал, Дэлхийн аваргын нээлтийн Бразил-Хорватын тоглолтод талбайн эздийг хожно гэж нэгэн яст мэлхий зөгнөжээ. Хаалганд хоёр улсын төрийн далбааг өлгөхөд яст мэлхий Бразилийн далбаа руу хөвсөн юм байна.

Дэлхийн аваргын нээлтийн тоглолт Улаанбаатарын цагаар 12-ны өглөөний 04 цагт Бразил-Хорватын тоглолтоор эхэлнэ. Тоглолтыг Японы шүүгч Юичи Нишимура шүүхээр болжээ.

Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ