Ламын гэгээний VIII дүр Гандантэгчилэн хийдийн Хамба ламтай уулзаж байна
Монголын шашин соёлын нэрт зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, ууган зурхайч, Ламын гэгээний VIII дүр Лувсанданзанжамбалчойжишинэн яг одоо Гандантэгчилэн хийдийн хамба ламбатай уулзаж байгаа аж. Тэрбээр өчигдөр Энэтхэг улсаас эх орондоо саатсан юм. Түүнчлэн Ламын гэгээний VIII дугаар дүр Баянхонгор аймагтаа энэ сарын 12-ны өдөр морилж, нийт сүсэгтэн олондоо зориулж ном айлдаж “Номгон” хайрханыг тахиж, буян хишгийн даллага авах аж. Уг арга хэмжээ зуны эхэн сарын шинийн арван таван Бурхан багшийн их дүйяин өдөр буюу зургадугаар сарын 13-ны өдөр 10.00 цагт Түйн голд болох юм байна. Дашрамд дуулгахад, Ламын гэгээний VIII дугаар дүр Лувсанданзанжамбалчойжишинэн өнөөдөр 11.00 цагт Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхах юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ