Месси: Миний бие яагаад байгааг хэн ч мэдэхгүй байна

img

Дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг Лионель Месси сүүлийн хэдэн сарын хугацаанд хэд хэдэн удаа бие нь гэнэт эвгүйрхэж, огих гээд байгаа юм шиг байдалд ороод байгаа ажээ. Аргентины шигшээ багийн эмч нар Мессигийн бие эвгүйрхээд буйн учрыг тайлахыг хичээж буй ч үр дүнд хүрч чадаагүй гэнэ. “Энэ яг юунаас болоод байгааг мэдэхгүй юм. Ер нь миний би яагаад байгааг хэн ч хэлж мэдэхгүй байна. Гэнэт л бие эвгүйрхээд, огимоор болчих юм. Амьсгал давхцаад ч байгаа юм шиг. Тэгснээ дараа нь аажмаар гайгүй болдог” гэж Месси ярьсан байна.

Месси эрүүл мэндийн хувьд бүрэн бэлэн биш байгаа тул Дэлхийн аваргын эхний тоглолтод оролцох эсэх нь эргэлзээтэй байгаа ажээ.

Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ