Орон сууцны 65 хороонд амьдрах орчны зураглал хийнэ

img

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, АНУ-ын Азийн сантай хамтран өнгөрөгч онд зургаан дүүргийн гэр хорооллын 87 хороонд амьдрах орчны зураглалыг иргэдийн оролцоотой хийсэн.

Харин удахгүй үлдсэн орон сууцны 65 хороонд амьдрах орчны газрын зураглалыг хийхээр болжээ. Эдгээр хороодоос  55 нь орон сууцных, үлдсэн 10 нь байшин, гэр хороолол бүхий холимог бүтэцтэй аж. Амьдрах орчны зураглалыг хийж, google газрын зурагт хэрэглэгчтэй харилцах интерфэйсийг суулгаж өгснөөр хэрэглэгч газрын зураглалд тэмдэглэгдсэн үзүүлэлтүүдийг өөрийн хүссэн сонголтоор, олон хэлбэрээр харах боломжтой болох юм байна.

Газрын зураглалыг нийслэлийн 152 хороонд хийж дууссанаар иргэдийн оролцоотой хийсэн амьдрах орчны үндсэн үзүүлэлтүүдийг Улаанбаатар хотын ирэх таван жилийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгах боломжтой аж. Энэ ажлын хүрээнд дүүргүүдийн мэдээлэл технологи хариуцсан мэргэжилтнүүдэд энэ сарын 13-нд “Газарзүйн мэдээллийн системийг ашиглан газрын зураглал хийх нь” сургалт зохион байгуулахаар болжээ.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ