Дэлхийн аваргын мэдүүлгийн дэлгэмээр сонирхолтой баримтууд

img

Маргааш шөнө Улаанбаатарын цагаар 04.00-д хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Бразил-Хорватын тоглолтоор эхэлнэ. Дэлхийн аваргад 32 улсын шигшээ баг тус бүртээ 23 хөлбөмбөгчтэйгээр оролцохоор мэдүүлгээ албан ёсоор өгөөд байна.

Дэлхийн аваргад хамгийн олон тоглогчоо илгээсэн клуб бол Германы “Байерн”, Английн “Манчестер Юнайтед” юм. Энэ хоёр багаас тус бүр 14 хөлбөмбөгч Дэлхийн аваргыг зорьж байна.

6

Хэдийгээр Франк Рибери нурууны гэмтлээс шалтгаалан Бразилыг зорихооргүй болсон ч “Байерн”-аас Нойер, Боатенг, Лам, Гетце, Кроос, Мюллер, Швайнштайгер нар Германы шигшээд багтсан. Мөн Данте Бразил, Хавьер Мартинес Испани, Шакири Швейцарь, Роббен Голланд, Грин АНУ, Ван Бюйтен Бельги, Манжукич Хорватынхаа шигшээд дуудагдан, Бразилд ирээд байгаа билээ.

6

“Манчестер Юнайтед”-аас Английн шигшээд Руни, Уэлбек, Жонс, Смоллинг дөрөв багтсан бол Хавьер Эрнандес Мексик, Де Хеа, Хуан Мата Испани, Феллаини, Янузай Бельги, Нани Португал, Кагава Япон, Эвра Франц, Ван Перси Голланд, Валенсиа Эквадорын шигшээдээ тус бүр тоглохоор Дэлхийн аваргад ирсэн.

6

Гэхдээ “Байерн”, “Манчестер Юнайтед” тус бүр 14 тоглогч Дэлхийн аваргад сойж буй ч үнэн хэрэгтээ зээлээр өөр багт яваа тоглогчдыг нь тооцвол Английн “Челси” толгой цохино. Олон улсын хөлбөмбөгийн холбоо зээллэгээр өөр багт байгаа хөлбөмбөгчдийг үндсэн багт бүртгээгүй тул “Челси” Дэлхийн аваргад 13 хөлбөмбөгчөө илгээсэнд тооцогдсон. 13 хөлбөмбөгч дээр “Эвертон”-ы Лукаку Бельги, “Атлетико”-гийн Куртуа мөн Бельги, “Миддлсборо”-гийн Омеруо Нигери, “Витесс”-ийн Ацу Гана, “Ливерпуль”-ийн Мозес Нигерийн шигшээдээ дуудагдан, Дэлхийн аваргад тоглох гэж буйг нэмж тооцвол “Челси”-гийн үндсэн харьяалалтай 18 хөлбөмбөгч Дэлхийн аваргад тоглохоор очоод байгаа гэсэн үг.

7

Дэлхийн аваргад хамгийн олон хөлбөмбөгч илгээсэн клуб:

1-2. Байерн Мюнхен /Герман/– 14

1-2. Манчестер Юнайтед  /Англи/- 14

3-5. Барселона /Испани/ - 13

3-5. Наполи /Итали/ - 13

3-5. Челси /Англи/ - 13

6-7. Реал Мадрид /Испани/– 12

6-7. Ювентус /Итали/ -12

8-10. Ливерпуль /Англи/ -10

8-10. Манчестер Сити – 10

8-10. Порто /Португал/ -10

 6

Английн Премьер лигээс 110 хөлбөмбөгч Дэлхийн аваргад оролцоно

2010 оны Дэлхийн аваргад Английн Премьер лигээс нийт 117 хөлбөмбөгч оролцож байсан бол энэ удаад 110 болж бага зэрэг буурчээ. Гэхдээ л Английн Премьер лигийг гүйцэх байтугай тэдэнд дөхөх лиг алга. Аман хүзүүнд Италийн Сери-А 83 хөлбөмбөгчийг Дэлхийн аваргад илгээсэн тоогоороо бичигджээ. Түүний дараагаар Германы Бундеслигээс 77, Испанийн Ла лигээс 65 тоглогч Дэлхийн аваргыг зорьсон дүнтэйгээр бичигдээд байна.

6

Дэлхийн аваргад хамгийн олон хөлбөмбөгч илгээсэн лиг:

  1. Английн Премьер лиг -110
  2. Италийн Сери-А – 83
  3. Германы Бундеслиг – 77
  4. Испанийн Ла лиг - 65
  5. Францын Нэгдүгээр лиг – 45
  6. Оросын Премьер лиг – 34
  7. Туркийн Супер лиг – 26
  8. Мексикийн MX лиг – 24
  9. Португалын Примейра  - 22
  10.  Америкийн MLS – 22

 6

Бусад сонирхолтой баримтууд:

- Дэлхийн аваргыг зорьсон шигшээ багуудаас ганцхан Оросын шигшээ багт л гадаадын лигт тоглодог нэг ч легионер байхгүй.

- Уругвай, Босни, Гана, Кот д-Ивуарын шигшээ багт улсынхаа лигт тоглодог хөлбөмбөгч тус бүр ганц л багтжээ.

- Ираны шигшээ багт христийн шашинтай ганц хөлбөмбөгч орсон нь Андраник Теймурьян юм.

- Голландын Робин Ван Перси, Уругвайн Луис Суарес нар Дэлхийн аваргын өмнөх урьдчилсан хэсгийн тоглолтод тус бүр 11 гоол оруулсан амжилтаараа тэргүүлсэн.

6

Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ