Монголчууд Эрээн рүү хураамжгүй нэвтэрдэг боллоо
Замын-Үүдийн боомтын захиргаа энэ сарын нэгнээс эхлэн албан ёсоор үйл ажиллагаа явуулж эхэлсэн билээ. Тус боомтын захиргаанаас БНХАУ-ын Эрээн хотын удирдлагуудтай хоёр улсын талаас авдаг олон төрлийн төлбөр хураамжийг цэгцлэх, хөнгөвчлөх талаар албан уулзалтыг хийсэн байна. Уулзалтын үр дүнд Эрээн хот руу зорчих монгол иргэн бүрээс таван юанийн хураамж авдаг байсныг өчигдрөөс эхлэн хүчингүй болголоо. Ингэснээр Монгол Улсын иргэн бүр ямар нэгэн хураамж, татвар төлөхгүйгээр Эрээн хот руу нэвтрэх эрхтэй болж байгаа аж. Эрээн хот руу нэвтрэхэд Монгол Улсын иргэд жилд дунджаар 12 000 000 юань буюу 2 000 000 ам.долларын хураамж төлдөг байсныг ийнхүү хүчингүй болголоо.
ө
Цаашид Замын-Үүдийн боомтын захиргаа нь Монгол Улсын хилээр иргэд нэвтрэхдээ 5-6 байгууллагад төлбөр хураамж төлдөг байдлыг цэгцлэх аж. Мөн Нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлж, иргэдэд учруулдаг байсан хүнд суртлыг бүрэн арилгах гэнэ.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ