Монголын түүх судлалын тулгамдсан асуудлыг хэлэлцэнэ
“Монголын түүх судлал: түүхийн философи, шинэ хандлага, тулгамдсан асуудлууд’’ сэдэвт симпозиум маргааш 09.00-14.00 цагт ШУА–ийн их чуулганы хурлын танхимд болно. Уг симпозиумыг ШУА-ийн Философи, социологи, эрхийн хүрээлэн, МУИС-ийн Хүмүүнлэгийн сургуулийн түүхийн тэнхим, Монгол уламжлал академиас хамтран зохион байгуулж байгаа аж. Симпозиумд нийт есөн илтгэл тавигдах юм байна. Тухайлбал:
ө
Олон улсын төслийн зохицуулагч, доктор(Sc.D) профессор А.Очир ‘’Монголын түүхийн он тооллын гажуудал’’, Олон улс судлалын дээд сургуулийн захирал, доктор(Sc.D), профессор Д.Дашпүрэв ’’Монголын түүхийн үечлэлийн онолын зарим асуудал’’, Үндэсний архивын захирал, доктор(Sc.D), профессор Д.Өлзийбаатар "Социализмд тохируулсан монголын түүхийн ном мэндэлсэн нь”, Нийтлэлч Баабар ’’Монголын нэн шинэ түүхийн цагаан толбууд’’, ГХЯ-ны зөвлөх, доктор(Ph.D) Я.Ганбаатар ’’Монголын түүхийг урагшлуулахад туслах баримт, материалыг хятадын түүх бичлэгээс эрсний зарим үр дүн’’, судлаач Ч.Эрдэнэ ’’Чанд нууцын Монгол орон’’ зэрэг илтгэл тавигдаж, хэлэлцүүлэг өрнөх аж.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ