Болт Португалийг түрүүлнэ гэв

img

Дэлхийн хамгийн хурдан хүн гэгддэг Усайн Болт “Реал Мадрид” багийн супер од Криштиану Роналдуг дэмжихээр Бразил улсад иржээ. Түүнийг Бразил улсын спортын дэд сайд Луиз Фернадес хүлээн авч уулзаж, ДАШТ-ий бэлэгдэл болон “9” дугаартай өмсгөл бэлэглэсэн байна.

Усайн Болт хэвлэлийн хурлын үеэр Криштиану Роналду болон Португалийн шигшээ багийг дэлхийн аварга болохыг ерөөжээ. Тэрбээр “Аваргын төлөө Португал Бразил тоглоно. Тэгэхдээ Криштиану Роналду ялалтын гоол хийх болно” гэв.

Болт хэвлэлийн хурал дууссаны дараа “Арена” цэнгэлдэхэд бэлтгэлээ хийж буй Португалийн шигшээ багийнхантай уулзаж, амжилт хүссэн тухай “www.fifa.com” мэдээллээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ