Нялхсын эндэгдэл нэмэгджээ

img

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм эдийн засгийн байдлын мэдээллийг сар бүр хүргэдэг. Тэгвэл өнөөдөр энэ оны эхний таван сарын хугацаанд улс орны нийгэм эдийн засгийн байдал ямар түвшинд байгааг мэдээллээ.

Улсын хэмжээнд 2014 оны эхний таван сард 33371 эх амаржиж, 33600 хүүхэд амьд төржээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад амаржсан эхийн тоо 1163 буюу 3.6 хувиар, хүүхдийн тоо 1235 буюу 3.8 хувиар өссөн аж.

Харин нялхсын эндэгдэл 534 гарч, өмнөх оны мөн үеийнхээс 42 буюу 8.5 хувиар нэмэгдсэн байна. 5 хүртэлх насандаа эндсэн хүүхдийн тоо 637 болж, өмнөх оныхоос 32 хүүхэд буюу 5.3 хувиар өссөн гэж мэдээлэв.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ