59.4 тэрбум төгрөгийн тэтгэвэр тэтгэмж олгожээ
Нийгмийн халамжийн сангаас энэ оны эхний таван сарын байдлаар 163.6 мянган хүнд 59.4 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгожээ. Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчдын тоо өмнөх оны мөн үеийнхээс 21.3 мянган хүн буюу 11.5 хувиар буурсан.
Гэвч нийгмийн халамжаас олгосон тэтгэвэр, тэтгэмжийн 4.7 тэрбум төгрөг буюу 8.6 хувиар өсчээ. Энэ нь тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэнтэй холбоотой.
“Хүний хөгжил” сангаас эхний таван сарын байдлаар 18 хүртэлх насны 974.3 мянган хүүхдэд 97.6 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөнд олгожээ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ