464 хүн амиа алджээ
Улсын хэмжээнд 2014 оны эхний таван сард 11445 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 642 гэмт хэрэг буюу 5.9 хувиар өсчээ.
Гэмт хэргийн тоо нэмэгдэхэд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, бусдын бие махбодид гэмтэл учруулах гэмт хэргүүд өссөн нь нөлөөлсөн байна.
Эдгээр гэмт хэргийн улмаас 4201 хүн гэмтсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 514 хүн буюу 13.9 хувиар өссөн аж. Харин хэргийн улмаас 464 хүн нас барсан нь өмнөх оныхоос 17 хүн буюу 3.5 хувиар буурсан үзүүлэлт статистикийн хорооны судалгаанаас гарчээ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ