Обамагийн бага охин найзгүй

img

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн бага охин Саша Обама өчигдөр 13 нас хүрчээ. Тэрбээр төрсөн өдрөө Цагаан ордны хүндэтгэлийн танхимд гэр бүлийнхээ хамтаар тэмдэглэж өнгөрүүлсэн тухай www.dailymail.co.uk мэдээллээ. Ерөнхийлөгч Twitter хуудастаа “Миний охин зургаан настайдаа Цагаан ордонд аав, ээж, эгчийгээ дагаад ирж байлаа. Өнөөдөр охины минь төрсөн өдөрт биднээс өөр хэн ч оролцсонгүй. Охин минь төрсөн өдөртөө урих найзгүй гэдгийг өнөөдөр л мэдлээ. Би муу аав юм даа” гэж жиргэжээ.

Эх сурвалжууд “Обама охиндоо Хавайд амрах эрхийн бичиг бэлэглэсэн” гэжээ. Саша өнгөрөгч хоёрдугаар сард ээж болон эгчтэйгээ Хятад улсад айлчлал хийсэн билээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ