Дундаж цалин 762 мянган төгрөг
Үндэсний статистикийн хороо, Нийгмийн даатгалын Ерөнхий газартай хамтран дундаж цалингийн судалгааг гаргажээ. Нийгмийн даатгалын санд бүртгэлтэй 33400 байгууллагыг хамруулан судалгаагаа явуулсан байна.
Нийт байгууллагыг хамруулсан судалгаагаар ажилчдын дундаж цалин 762.000, үүнээс эмэгтэй ажилчдынх 696.000, эрэгтэйчүүд 832.000 төгрөгийн цалин авдаг гэдэг дүн гарчээ.
йбы
Мөн аж ахуй нэгж байгууллагын ажилчдын тоог харгалзаж нарийвчлан судалгаа хийсэн байна. Тодруулбал, 1-9 тооны ажилчинтай байгууллагын дундаж цалин 449.000 төгрөг, 10-49 ажилтантай байгууллагынх 607.000 төгрөг, 50-100 ажилтантай байгууллагынх 716.000 төгрөг байдаг аж. Харин 100-200 ажилтантай байгууллагынх 739.000 төгрөг, 200 дээш ажилтантай байгууллагын ажилчдын дундаж цалин 896.000 төгрөг байдаг байна.
быө
Уул уурхай олборлолтын салбарын ажилчид хамгийн өндөр буюу сардаа дунджаар 1.6 сая төгрөгийн цалин авдаг аж. Харин өрхийн үйл ажиллагаанд хүн хөлслөн ажилуулдаг буюу гэрийн үйлчлэгч зэрэг ажилтан хамгийн бага буюу 339.000 төгрөгийн цалин авдаг юм байна.
ыб
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ