“Sewol” хөлгийн ахмадыг шүүж байна

img

Өмнөд Солонгосын “Sewol” нэртэй хөлөг онгоц даац хэтрүүлсэнээс болж осолдож, живсэн билээ. Тэгвэл өнөөдөр Сөүл хотноо хөлгийн ахмад болон багийн 14 гишүүнийг шүүж эхэлжээ. Ахмадыг шүүхээс даац хэтрүүлсэн хөлгийг далайд гаргасан. Зорчигчдынхоо амь насыг хамгаалахгүйгээр зугтсан. Хэрэг хүлээх чадваргүй хэмээн хуурамч магадлагаа гаргасан, хөлгийн жолоог туршлага багатай хүнд  шилжүүлсэн хэмээн буруутгажээ.

Харин ахмадын өмгөөлөгч Сон Чу Хи “Хөлгийн даац хэтэрсэн байсан учир ахмадад ослыг зогсоох ямар ч хүч байгаагүй. Ахмад осол гаргасан шалтгаан биш” хэмээн хамгаалсан аж.

1

Шүүгчид багийн гишүүд занганд орсон зорчигчдыг аврах ямар ч алхам хийлгүйгээр өөрсдийнхөө амийг бодсон гэж буруутгаж буй аж. Хэрвээ шүүхээс тэднийг буруутай гэж үзвэл ахмад болон багийн гурван гишүүнийг цаазаар авах ялаар шийтгэж, бусад 11 гишүүнийг далайн хууль зөрчсөн гэх үндэслэлээр 7-25 жилийн хорих ял оноох гэнэ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ