Шүүгчдийг томилов
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.4 дэх заалтыг тус тус үндэслэн зарлиг буулгаж дараах хүмүүсийг шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалд томиллоо.
df
Уг зарлигт, Ж.Эрдэнэчимэгийг дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд, Б.Сугиржавыг Захиргааны хэргийн анхан шатны 9 дүгээр шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд, Г.Сарантуяаг Сум дундын 22 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд, Л.Наранбаярыг Иргэний хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд, П.Долгормааг Иргэний хэргийн давж заалдах шатны 3 дугаар шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалд, Б.Ариунбаярыг Иргэний хэргийн давж заалдах шатны 5 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд, Б.Баттөрийг Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалд, П.Золзаяаг Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд, Н.Болормааг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 2 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд, Т.Бямбажавыг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 3 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд; Л.Даваасүрэнг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд; Б.Мөнхтуяаг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд тус тус томилов.
df
Ерөнхий шүүгчдийг томилон, үнэмлэх гардуулах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ, “Шүүгчээр ажиллаж буй хүний хамгийн эрхэм үүрэг бол хүний эрх, эрх чөлөөг ханган хамгаалах баталгаа байх ёстой, хуулийн дагуу, хараат бусаар, ёс зүйтэй шударга шийдвэр гаргах нь хүний эрхийг хамгаалах гол зарчим юм” хэмээн Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ