Миранда хүүгийнхээ хамтаар сэтгүүлийн нүүр чимэв
Сахиусан тэнгэр 31 настай Миранда Керр хүү Фулиний хамтаар ирэх сард худалдаанд гарах Австралийн “Vogue” сэтгүүлийн нүүр хуудсыг чимж, сонирхолтой ярилцлага өгсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр загвар зохион бүтээгч Викториа Бекхэмийн урласан даашинзыг өмссөн бол Фулин “Kid kiss” брэндийн хослол өмсчээ.
Австралийн “Vogue” сэтгүүл Мирандагаас зөвшөөрөл авахын тулд нэлээдгүй мөнгө амласан гэнэ. 2009 онд модель бүсгүй жүжигчин Орланда Блумтай гэрлэж, хүүтэй болсон юм. Хосууд өнөөг хүртэл ямар ч сэтгүүлийн нүүрэнд хүүгийнхээ зургийг гаргаагүй билээ.
Саяхнаас Миранда Керр Австралийн бизнесмэн Чарли Даун гэгчтэй болзож эхэлжээ. Тэднийг Сидней хотод амарч буй зургийг “TMZ” сайд нийтэд ил болгосон юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ