Рианна аварга болсон багийн бүх гишүүнтэй болзоно

img

Дуучин Рианна ДАШТ-д ялалт байгуулж, аваргаар тодорсон багийн бүх гишүүнтэй болзохоо мэдэгжээ. Тэрбээр “Daily Telegraph” сонинд ярилцлага өгөх үеэрээ ийнхүү хэлсэн байна. “Би ДАШТ-ий үеэр ч анхаарлын төвд баймаар байна. Тиймээс аварга авсан шигшээ багийн бүх гишүүнтэй болзохоо мэдэгдье. Аваргын цомын төлөө бус миний төлөө тогловол илүү хөгжилтэй байх болно” гэж хэлжээ.

Сэтгүүлч аль орныг аварга болохыг хүсч буйг асуухад Рианна “Би Бразилийн шигшээ багийг ялаасай гэж хүсч байна. Надад Виейра де Соуза буюу Халк таалагддаг. Түүний бие янзтай. Болзохдоо баяртай байна” хэмээжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ