Женнифер Лопес ДАШТ-ий нээлтэд дуулна
Нэрт дуучин Женнифер Лопес Дэлхийн аваргын нээлтийн ёслол дээр сүлд дуу We Are One-ийг дуулахаас татгалзсан гэсэн мэдээлэл түгсэн. Дэлхийн аваргын сүлд дууг Женнифер Лопес, Питбуль, Клаудиа Лейтте нартай хамтран дуулдаг. Гэлээ ч Дэлхийн аваргын нээлтийн ёслолтой түүний чухал ажил зэрэгцсэн тул Бразилд очиж чадахгүй гэж хэвлэлийн төлөөлөгч нь мэдэгдсэн юм.
Гэлээ ч дуучин олон сая хөгжөөн дэмжигчдийг гомдоож, нэр хүндээ унагахгүйн тулд бодлоо өөрчилж, Бразилийн Сан-Паулугийн “Коринтианс Арена”-д очиж Дэлхийн аваргын сүлд дууг дуулахаар болжээ.
“Женнифер Дэлхийн аваргын нээлтэд очихыг хүсч байсан. Бид ажлаа аль болох зохицуулж, зав гаргахыг хичээсэн ч амжихааргүй шиг байсан тул урьдчилж мэдээлэл хийсэн нь нүдээ олоогүй алхам байжээ. Женнифер өөрийнхөө болон хөлбөмбөгийн олон сая шүтэн бишрэгч, хөгжөөн дэмжигчдийн сэтгэлийг гонсойлгохыг хүсэхгүй байгаа тул нээлтэд заавал очно” гэж хэвлэлийн төлөөлөгч нь мэдэгдсэн байна.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ