Туркийн Үндэсний Их Хурлын дарга манайд айлчилна

img

Бүгд найрамдах Турк улс, Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд энэ сарын 17-20-ны өдрүүдэд  Туркийн өдрүүд зохион байгуулагдана. Туркийн Элчин сайдын яам, Туркийн иргэний агаарын тээврийн “Туркиш Эйрлайнз” авиа компани, “Айдинер” груп, “216 япи” барилгын компани болон “Кемпински Хаан Палас”-тай хамтран Туркийн өдрүүдийг зохион байгуулах аж. Энэ хүрээнд  зургаадугаа сарын 17-нд “Кемпински Хаан Палас”-д, 9-нд Туркийн ЭСЯ-ны өргөөнд “Туркийн хоолны өдөрлөг” болох юм байна. Мөн  энэ сарын 20-нд Английн хатан хааны гэр бүлийн загвар зохион бүтээгч Серап Поллард-ын “Serap Pollard London” загварын үзүүлбэр тус ЭСЯ-ны өргөөнд зохион байгуулагдах аж. Үүнээс гадна Туркийн “Моголлар” хамтлаг  Чингисийн талбайд “Харанга” хамтлагтай хамтарсан тоглолтоо хийхээр болжээ. Энэ бүх мэдээллийг өгөх хэвлэлийн хурал ирэх даваа гаригийн 12:00 цагт Туркийн Элчин сайдын яаманд болох аж.

ө

Дашрамд дуулгахад, УИХ-ын дарга З.Энхболдын урилгаар Бүгд найрамдах Турк улсын Үндэсний Их Хурлын дарга Жемил Чичек энэ сарын 24-27-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх гэж байна.

ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ