Пелегийн сонголт Англи

img

Бразилийн амьд домог хөлбөмбөгчин Пеле, Сан Паулу хотноо зохион байгууллагдсан хэвлэлийн хурлын үеэр 2014 оны ДАШТ-ий аваргаар Английн шигшээ баг тодрох бол хүрэл медалийг Бразилын баг хүртэнэ хэмээн хэлжээ.

Тэрбээр “Зөн совингоороо мэдэрч байна. Англи аварга авна. Харин бразилчууд хүрэл авах болно” гэв.

Түүний хүү “Сантос” клубын хаалгач асан Эдсон Чолби энэ сарын эхээр мөнгө угаасан, хар тамхины асуудалд нэр холбогдож, анхан шатны шүүхээс 33 жилийн хорих ял авсан билээ. Тус улсын хөлбөмбөгийн холбооноос Пелег нээлтийн ажиллагаанд орох эсэх нь тодорхойгүй байгаа гэж мэдэгдсэн ч тэрбээр “Нээлтэд оролцоход гэр бүлийн дотоод асуудал хамаагүй” гэжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ