Амьтны амь уу, 5000 автомат буу эзэмшигчийн эрх ашиг уу
УИХ-ын Хуульзүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулагын төслийг хэлэлцсэн юм. Монгол Улсын хэмжээнд 46.982 буу бүртгэлтэй байгаагаас 94 хувь буюу 44.306 буу нь агнуурын зориулалттай байна. Үүнээс 5000 нь хагас автомат ажиллагаатай буу аж.
й
Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найрууллагын төсөлд хагас автомат буугаар ан агнахыг хориглосон заалтыг оруулсан. Амьтныг олноор хомроглон агнах боломжтой ОХУ-д үйлдвэрлэсэн хагас автомат бууг ан агнахад ашиглахгүй. Ийм төрлийн бууг тухайг өмчлөгч иргэн спорт буудлагын зориулалтаар тирд буудаж болно, эсвэл үзмэрийн зориулалтаар хадгалж болохоор хуулийн төсөлд тусгасан билээ.
й
Байнгын хорооны гишүүд 5000 хагас автомат буутай иргэнийгсайн дураараа төрөөс ямар нэгэн нөхөн төлбөр шаардалгүй хуулийн төсөлд зааснаар хувьдаа үзмэрийн зориулалтаар хадгалах, тирд буудахаар ашиглах уу. Аль эсвэл төрөөс нөхөн төлбөр шаардах уу, төрийн хамгаалалтад байгаа амьтны амь үнэ цэнтэй юу, иргэдийн хувийн өмч болсон 5000 автомат буу илүү үнэ цэнтэй юу гэсэн асуулт урган гарч 7 хоногийн дараа хуулийн төслийг дахин хэлэлцэхээр болсон юм.
й П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ