“Эрдэнэс Тавантолгой” дампуурахад ойрхон байна гэв

img

“Эрдэнэс Тавантолгой” компанийн “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өнөөдөр хэвлэл мэдээллийнхэнд хандлаа. Түүний хэлснээр “Эрдэнэс Тавантолгой” компани дампуурлаа зарлахад ойрхон байгаа гэнэ. Мөн тус компанийн ажилчид цалингаа үндсэн цалингаа 50 хувь нэмүүлэхийг шаардаж буй аж.

df

Тус компанид техник хэрэгсэл дутмагаас болж сул зогсолт хийж байгаагаас ажилчид цалингаа бүрэн авч чадахгүй байгаа юм байна. Энэ нь ажилчдаас шалтгаалаагүй учир цалингаа бүтэн авах эрхтэй гэж тэд үзэж байгаа аж. “Тухайлбал нэг ээлжээс 10-15 хүн цалингийнхаа 60 хувийг авч ажиллаж байгаа юм. Ажилчдын ихэнх хэсэг нь цалингийн зээлтэй учир авсан цалин нь зээлэндээ таарч байна” гэж үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ хэлсэн.

df

Мөн тэрбээр “2012-2013 онд “Эрдэнэс Тавантолгой” компани 160-170-аад ажилтантай байсан. Түүнээс хойш энэ хугацаанд ажилчид нь 540 хүртэл өссөн. Гэтэл одоогийн байдлаар 300 гаруй ажилтантай байна. Уг компани нь ингэж хүнээр тоглож байна” хэмээн ярьсан юм.

df

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ