Крымийн Ерөнхий сайд огцорчээ

Темиргалиев нь Крымийг ОХУ-д нэгдсэний дараа тус мужийн хамгийн асуудалтай салбаруудыг цэгцлэх ажлыг удирдаж байсан юм. Тэрбээр огцорсоныхоо дараа “life news TV”-ээр ард түмэндээ хандаж “Киев цахилгаан, ус, хүнс нийлүүлэхээ больсны дараа бидэнд нэн түрүүнд шийдвэрлэх хэд хэдэн асуудал тулгарсан. Бид хичээж зүтгэсний эцэст Крым цахилгаантай боллоо. Түүнээс гадна бидэнд тулгарсан зарим зүйлийг ч шийдсэн. Крым рублиэр гүйлгээ хийх болсон. Энэ бол том шинэчлэл. Би өнгөрсөн тавдугаар сарын 15-нд Крымийн тэргүүний үүрэг гүйцэтгэгч Сергей Аксеновд огцрох өргөдлөө өгсөн. Албан тушаалаасаа бууж буй нь гадны нөлөөгүй” гэж хэлжээ.
1
ОХУ-ын Батлан хамгаалахын сайдын тушаалаар Сергей Аксенов, Рустам Темиргалиев нарыг энэ сарын эхээр “Крымийг буцаан авч ирсний төлөө” Алтан од медалиар шагнасан билээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ