Английн шигшээгийнхэнд хумхаа өвчний эсрэг эм уулгажээ
Английн шигшээ багийн дасгалжуулагч Рой Хожсон багийнхандаа хумхаа өвчний эсрэг эм тараахаас аргагүйд хүрчээ. Хэдийгээр тус эмийг уусан 10 хүн тутмын нэг нь бие нь эвгүйрхдэг гэсэн тооцоо байдаг ч Хожсонд өөр ямар ч сонголт үлдээгүй гэнэ. Ширэнгэ ойд тун ойрхон оршдог Манаус стадионд түүний баг Италитай эхний тоглолтоо хийх тул ийнхүү сэргийлэхэд хүрчээ.
“Манаус руу явахын өмнө хумхааны эсрэг эм гарцаагүй хэрэглэсэн нь өлзийтэй гэж эмч нар хэлээд байхад би өөр яах билээ дээ. “Бид энэ эмийг хэрэглэхгүй ээ” гээд нуруугаа харуулаад алчихаж болохгүй. Шигшээгийнхнээс нэг нь хумхаа өвчин тусч байснаас 10 тоглогч тутмын нэг нь бие нь эвгүйрхээд өнгөрвөл дээр биз дээ” гэж Хожсон хэлсэн байна.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ