Сэлхийн зам энэ сарын 30 хүртэл хаалттай

img

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх Сэлхийн замыг өнөөдөр өглөө 08.00 цагт хаалаа. Уг чиглэлийн 4.5 км авто замыг шинээр барих ажлыг "Пи Си Эф" ХХК он дамжуулан гүйцэтгэж байгаа аж. Замын 1.7 км-ын хучилтыг өнгөрсөн онд хийсэн аж. Харин үлдсэн 2.8 км авто замын цементбетон суурь, асфальтбетон хучилт, явган хүний замын ажлыг энэ өдрөөс эхлэн зургаадугаар сарын 30-ны 12:00 цаг хүртэл хийх юм байна. Энэ хугацаанд уг зам хаалттай байх бөгөөд баруун, зүүн талын түр замаар зорчих аж.

ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ