Обама: Америкчуудаа галт зэвсэг бүү хэрэглээч

img

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Цагаан ордонд шуурхай хуралдаан зохион байгуулсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Тэрбээр галт зэвсгийн хуулийг чангатгах эсэх асуудлаар хуралдсан гэв. Өнгөрсөн долоо хоногийн эхээр Орегон мужийн нэгэн ахлах сургуульд буутай этгээд халдлага үйлдсэний улмаас нэг сурагч амиа алдсан билээ.

6

Хуралдаан өндөрлөсний дараа Обама хэвлэлийнхэнд “Америкчуудаа галт зэвсэг бүү хэрэглээч. Бид ирээдүйдээ заналхийлж байна. АНУ бол ардчилсан улс хэдий ч галт зэвсгийн асуудал дээр бол эмзэг улс. Орегон мужид халдлага үйлдсэн этгээд дөнгөж 17 настай байсан. АНУ-д өдөр бүр зэвсэгт халдлага гардаг. Энэ бол аймшиг” гэж хэлжээ.

6

Мөрдөгчид болон шинжээчид зэвсэгт халдлага үйлдэж буй ихэнх гэмт этгээдийг сэтгэцийн өвчинтэй гэдэгт Обама итгэхгүй буйгаа илэрхийлжээ. Ерөнхийлөгч “Халдлага үйлдэж буй хүмүүс сэтгэцийн өвчтэй гэхээсээ илүү оюуны хоосролд бүрэн автсан” гэж үзэж буйгаа хэлсэн байна.

6

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ