ЭЗХ-ийн сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхийг шаардав

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан товлосон хугацаанаасаа нэг цаг гаруй хойшилж эхлэв.  Учир нь гишүүдийн ирц бүрдээгүй байсан юм.  УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж чуулганы хуралдааныг даргалж байна. Хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцуулсаны дараагаар    УИХ дахь МАН-ын бүлгийн дарга  С.Бямбацогт санал гаргасан юм.

6

-Хэлэлцэх асуудалд санал байна. МАН-ын бүлэг эдийн засгийн хүндрэлтэй холбогдуулж ЭЗХ-ийн сайдыг огцруулах хүсэлт тавьсан. Дэгээр энэ асуудлыг долоо хоногийн дотор хэлэлцэх ёстой. Гэвч шаардлага өргөн бариад 14 хоног өнгөрч байхад байнгын хороо асуудлыг хэлэлцэхгүй байна. Эхний удаад ирц хүрэлцэхгүй шалтгаанаар хойшлуулсан. Дараагаар нь ЭЗХ-ийн сайд Н.Батбаяр өвчтэй гэсэн шалтгаанаар хуралдаан хойшилсон. Гурав дахь удаад огцруулах үндэслэлд тодруулах зүйл байна гээд асуудлыг хэлэлцсэнгүй. Тиймээс ЭЗХ-ийн сайд Н.Батбаярын асуудлыг хэлэлцэх хүртэл чуулганы хуралдааныг хойшлуулах санал байна гэлээ.  Харин МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд "Өрийн удирдлагын тухай хуулийг хэлэлцэх эсэх хуулийн төслийн жагсаалт оржээ. Энэ хууль нь хэд хэдэн хуулийн заалт зөрчсөн. Тиймээс энэ хуулийг хэлэлцэх асуудлын жагсаалтаас хасах хэрэгтэй" гэсэн саналыг  гаргав. УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж:

6

-ЭЗХ-ийн сайд Н.Батбаярын асуудлыг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээгүй учир өнөөдрийн хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулах боломжгүй. Харин Өрийн удирдлагын  хуулийн төслөөр горимын саналыг хураалгаж болно гэсэн тайлбар хийсэн юм.  Өрийн удирдлагын тухай хуулийг хэлэлцэх асуудлын жагсаалтаас хасах санал явуулахад  гишүүдийн олонхи нь дэмжсэнгүй.

6

Ингээд чуулганы хуралдаанаар ҮХАА-н сайдыг томилох саналыг хэлэлцэж эхлэв. УИХ-ын чуулганы хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг ҮХАА-н сайдад нэр дэвшигч Ш.Түвдэндоржийг танилцуулж байна.

6

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ