С.Соёмбобаатар: Ш.Түвдэндоржийг партизанууд бүгд дэмжинэ
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Швейцарийг зорихоосоо өмнө ҮХААЯ-ны сайдын суудалд УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийг санал болгож, УИХ-ын даргад түүний нэрийг өргөн мэдүүлсэн билээ. Одоогоор эзгүй байгаа тус яамны сайдын асуудал өнөөдөр Байнгын хорооны хурлаар шийдэгдэж, олонхийн саналаар Ш.Түвдэндоржийн нэрийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Тиймээс УИХ-ын чуулганаар нэр дэвшигчийн асуудлыг авч хэлэлцэхээр болжээ.
ө
МоАХ-ны дэд дарга Ш.Түвдэндоржийн талаар 1990-ээд оны гурван ч өлсгөлөнд оролцсон МоАХ-ны партизан С.Соёмбобаатар хэлэхдээ, “Шаравдорж гуайн таван хүү бүгд л МоАХ-ны анхдагчид байсан шүү дээ. Манай Ш.Түвдэндорж ах нарынхаа хамт гудамжны жагсаал, цуглаанд идэвхийлэн оролцохоос эхлээд МоАХ-ны дэд дарга, АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Батлан хамгаалахын сайд гээд улс төрийн томоохон албан тушаалуудад томилогдон ажиллаж ирсэн манай шилдэг залуу боловсон хүчний нэг. Тэрбээр хөдөө орон нутагт амьдарч буй МоАХ-ны партизануудыг хэн нь, хаана, юу хийж байгааг мэдэх цорын ганц амьд архив даа. Түүний нэрийг ҮХААЯ-ны сайдад дэвшүүлсэн гэж сонслоо. МоАХ-ны партизануудын хувьд түүнийг чин сэтгэлээсээ дэмжих нь тодорхой шүү дээ” гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ