Мессигийн үнэнч фанатууд
Аргентиний шигшээ болон “Барселона” багийн довтлогч Лионель Мессигийн үнэнч фанатууд хайртай тамирчинтайгаа уулзахын тулд талбайд зөвшөөрөлгүй нэвтэрчээ. Арена цэнгэлдэхэд бэлтгэлээ хангаж буй Аргентиний шигшээ багийнхан руу 20 гаруй фанат очиж эмх замбараагүй байдал үүсгэн Вела гэх залуу Мессиг тэврэхийг оролджээ. Хамгаалалтын ажилчид залууг талбайгаас гаргахыг оролдох үед “Месси би чамд хайртай. Заавал аварга болоорой” хэмээн орилжээ.
1
Мөн Мессигийн нэг фанат хайртай тамирчиныхаа шипиг арчиж өгөөд Аргентины шигшээгийн төлөө залбирал үйлдэхээ амласан бол зөвшөөрөлгүй нэвтэрсэн 12 настай Лон гэх хүү “Аргентин. Аварга авах хэрэгтэй. Месси чи миний баатар” гэж хаширгасан аж. Фанатуудын хачирхалтай гэмээр үйлдлээс болж тус улсын шигшээ баг талбайгаа өөрчлөхөд хүрчээ.
Аргентиний хөлбөмбөгийн холбоо шигшээ багийнхаа аюулгүй байдалд санаа зовж буйгаа илэрхийлж, Мессигийн хамгаалалтыг чангатгахыг Бразилийн хөлбөмбөгийн холбооноос хүссэн байна.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ