Монголын үйлдвэрлэл, бизнесийн холбоо Туркт байгуулагджээ
Турк улсын бизнес эрхлэгчдийн санаачилгаар тус улсын Истанбул хотод Монголын үйлдвэрлэл, бизнесийн холбоо байгуулагджээ. Монгол салбараа байгуулсан уг холбоо Монгол, Турк хоорондын эдийн засаг, худалдааны харилцааг идэвхжүүлэн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой аж. Нийт 70 гишүүнтэй Монголын үйлдвэрлэл, бизнесийн холбооны ерөнхийлөгчөөр Исмайл Дуру ажиллах аж. Холбооныхонд Монгол Улсаас БНТУ-д суугаа Элчин сайд Б.Батхишиг Монголд барилга, орон сууц, зам гүүр барих, арьс шир боловсруулж бэлэн бүтээгдэхүүн хийх, аялал жуулчлалын дэд бүтцийг өргөтгөх, Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг Туркийн том хотын дэлгүүрүүдэд зарах тасаг нээх зэрэг чиглэлээр хамтран ажиллахыг зөвлөсөн байна.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ