Ш.Түвдэндоржийг "давхар дээл"-тэй болгохоор хэлэлцүүлж байна

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ҮХАА-н сайдаар Ш.Түвдэндоржийг томилох асуудлыг ширүүхэн хэлэлцэж байна. Сөрөг хүчний зүгээс ҮХАА-н сайд Х.Баттулга "давхар дээл"-ийг тайлахаар албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байхад дараагийн сайдыг томилохдоо яагаад  "давхар дээл" өмсгөх гээд байна вэ? Бид өнөөдөр Гүйцэтгэх засаглалд хяналт тавих асуудлыг бид ярьж байгаа. Олон сайд УИХ-аас байгаа учраас Засгийн газарт  хяналт тавьж чадахгүй байна. Энэ асуудалд  Монгол Улсын Ерөнхийлөгчтэй Үндсэн хуулийн дагуу зөвшилцөх ёстой. Ерөнхийлөгч давхар дээлийг эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн. Яагаад зөвшилцөхгүй байна вэ" гэсэн байр суурийг хэлж байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч ҮХАА-н сайдад дан дээлтэй эрхмийг томилох хэрэгтэйг онцолж, энэ удаагийн томилгооноос "давхар дээл"-ийг тайлах эхлэл тавигдана гэж үзэн, нэр дэвшигч Ш.Түвдэндоржийг дэмжихгүй байгаа илэрхийлсэн. Харин Засгийн газар Ерөнхийлөгчийн байр суурийг үл хүндэтгэн ҮХАА-н сайдад Ш.Түвдэндоржийн нэрийг дэвшүүлж, "дан дээл"-ийг эсэргүүцсэнээр сөрөг хүчнийхний ширүүхэн дайралтад өртөж байгаа юм. Энэ нь "Том төрөөс ухаалаг төр рүү" гэсэн Ерөнхийлөгчийг бодлогыг ч Засгийн газар дэмжихгүй байгаа бололтой. Ардчиллын нэрийг барьж, хууль зөрчөөгүй гэх нэрийдлээр УИХ буюу олонхио хүч түрэх Засгийн газрын эрх мэдэл хэрээс хэтэрлээ гэх  шүүмжилж дагалдаж байна лээ. Сөрөг хүчин буюу МАН-ынхан Ш.Түвдэндорж гишүүнийг хувь улстөрчийн туршлагыг үнэлж, хүндэтгэж байгаа ч өнөөдрийн баримталж байгаа зарчим, бодлого хэрэгжихгүй, ам ажлын зөрүүтэй байгааг  шүүмжилж байна. УИХ дахь МАН-ын бүлэг эдийн засгийг хүндрэлд оруулсан сайд нартаа хариуцлага тооцохыг Засгийн газрын тэргүүнээс шаардаад, эдүгээ ЭЗХ-ийн сайдыг огцруулах асуудлы өргөн барьсан. Гэвч уг асуудал 14 хоног хойшилж, Дэгийн хууль зөрчигдөөд байгааг өнөөдөр хуралдааны эхэнд сөхөн тавьж, хэлэлцүүлгийг хурал даргалагч Р.Гончигдоржид тавьж, горимын санал гаргасан юм.

5

Харин Засгийн газар ҮХАА-н сайдыг УИХ-ын гишүүн, Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндоржийг томилуулахаар зүтгүүллээ.

6

Ийнхүү сайд нартаа хариуцлага тооцохгүй, Ерөнхийлөгчийн байр суурийг  үл ойшоон,  "давхар дээл"-ийг дэмжиж байгаа Засгийн газрыг үйл ажиллагаа сөрөг хүчний төдийгүй нийгмийн дургүйцлийг хүргэж, шүүмжлэлд бай болсоор байна. Засгийн газрыг огцруулах асуудлыг ирэх саруудад сөрөг хүчин тавьбал магадлалтай гэсэн мэссэж  ч гадуур тархжээ. "Өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй гэдэг.

6

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ