Неймар: Намайг зүгээр ч нэг феррари гээгүй юм шүү

img

Анхны ДАШТ-дээ оролцож буй Бразилийн шигшээ багийн довтлогч Неймар хэвлэлийн хурлын үеэр дэлхийн аваргын цомыг авахын тулд бүх ур чадвар, хүчээ гаргахаа амласан байна. Тэрбээр “Бразилийн шигшээ баг эх орондоо зохион байгууллагдаж буй ДАШТ-д аварга болох учиртай. Бид эх орныхоо ногоон талбайд тоглож буй нь давуу тал. Би дэлхийн аваргын цомыг үнсмээр байна. Яг л Пеле, Диего Марадона, Роналдо нар шиг аваргын цомоо үнсч буйгаар зургаа татуулмаар байна. Тэр зураг миний хувьд хамгийн үнэ цэнэтэй байх болно” гэжээ.

Сэтгүүлчид аль багтай аваргын төлөө тоглох эсэхийг нь асуухад тэрбээр Испани, Аргентинтай халз үзэж магад. Намайг зүгээр ч нэг феррари гээгүй юм шүү. Бид тэднийг бут цохих болно. Феррари дөрвөн дугуйтай болгоныг бут цохисон шиг” гэж хэлжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ