Хөлгийн эзнийг хайх ажиллагаанд 6000 цагдааг дайчлав

img

Өмнөд Солонгосын “Sewol” хөлгийн ослоор 292 хүн амь үрэгдсэний гол буруутнаар эзэмшигч компанийн захирал И Бен Инийг нэрлэж, орон даяар эрэн сурвалжиж эхэлсэн юм. И Бен Инийг онгоцны даац хэтрүүлсэн хэмээн буруутгаж буй. Тэрбээр өнгөрсөн сард сураггүй болсоны дараахан охиныг нь Парисаас баривчилсан юм.

Өчигдөр Ансон хотын сүмд 6000 цагдаа гэнэтийн нэгжлэг хийсэн байна. Цагдаа нар  гэмт хэрэгтнийг нуухад тусалсан гэх шалтгаанаар сүмийн гурван ажилтныг баривчилжээ. 74 настай И Бен Ин нь хэд хэдэн сүмд нийтийн мөргөл удирддаг учир түүнийг сүм, шашны байгууллагаас хайж байгаа тухай “Yonhapnews.co.kr” мэдээллээ.

Засгийн газраас хөлгийн эзэнтэй холбоотой үнэн зөв мэдээлэл өгсөн хүнийг 500 мянган ам.доллароор шагнахаа амласан юм.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ