Хойд Солонгосыг пуужин туршихгүй байхыг сануулав
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Чек Хайгл Хойд Солонгосыг дахин ойрын болон холын зайн пуужин туршсан тохиолдолд хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ. Өмнөд Солонгосын “Yonhapnews” агентлагийн мэдээлсэнээр “Чак Хайгл Пентоганд болсон хуралдааны үеэр Хойд дахин пуужин турших магадлалтай. Нийслэл Пхеньян сэжигтэй байгаа. Удирдагч Ким Чен Ун цөмийн туршилтын “Юнбён” үйлдвэрт байнга шахуу үзэгдэх болсон. Өмнөдийн тагнуулууд ч баталж байгаа. Өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн тус үйлдвэрийн яндангаас хар утаа гарах болсон” гэжээ.
Хойд ганц л удаа пуужин туршсан тохиолдолд гэнэтийн дайралт болон пуужинг шууд аюулгүй болгох төхөөрөмж ашиглана гэдгээ тэрбээр Ким Чен Унд сануулсан байна.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Ын Хэ Хойд Солонгосын удирдлагуудад хандаж “Хүсээгүй дайнаас татгалзья. Хоёр Солонгос эвлэрэх цаг нь болсон” хэмээжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ