Роналдо бразилчуудыг Клозегийн эсрэг шүгэлдэхийг уриалав

img

Дэлхийн аваргын түүхэнд 15 гоол оруулж, шилдэг мэргэн буучаар нэрлэгдсэн Роналдо Германы довтлогч Мирослав Клозег дээд амжилтыг нь эвдэх эсэх тухай элдэв ярианд янз бүрээр хариулж байна.

Бразилчуудтайгаа уулзалт хийх үеэр Роналдогоос Клозе өөрийнх нь дээд амжилтыг эвдэх эсэх талаар асуухад “Та бүхнийг Германы шигшээгийн эсрэг байна гэж би найдаж байгаа шүү дээ. Та бүхэн Клозег бөмбөг авмагц л шүгэлдээд байвал бүр сайн” хэмээн инээмсэглэн наргиа хийжээ.

Хэрвээ Клозе хоёр гоол оруулбал Роналдогийн дээд амжилтыг эвдэх юм.

Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ