Латвийн Ерөнхийлөгч айлчилж байна

img

Бүгд Найрамдах Латви Улсын Ерөнхийлөгч Андрис Берзиншийн Монгол Улсад хийж буй албан ёсоор айлчилж байна. Ноён А.Берзиншийн айлчлал  өнөөдөр өглөө  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Их эзэн Чингис хааны талбайд угтан авснаар эхэллээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг хүндэт зочноо угтан авсны дараа Латви Улсын Ерөнхийлөгч А.Берзинш Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав.

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Бүгд Найрамдах Лавти Улсын Ерөнхийлөгч Андрис Берзинш нар Төрийн ёслол хүндэтгэлийн гэр өргөөнд ганцаарчлан уулзав.

6

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хэлсэн үгэндээ "Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч таныг манай оронд айлчлан ирж буйд чин сэтгэлээсээ талархаж Монголд тавтай морилохыг хүсч байна. Манай хоёр орон олон талаараа адил төстэй, жаргал зовлон нэгтэй улс. Хорь гаран жилийн тэртээ бид ардчилсан хувьсгалыг ганц ч цонх хагалалгүй, ганц ч дусал цус урсгалгүй хийж чадсан. Монгол Улсын хувьд хоёр хөрш оронтойгоо найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр байна. Монгол, Латви хоёр оронд нийтлэг үнэт зүйл бий. Хоёр талын харилцаа болон олон талт хамтын ажиллагааг улам идэвхижүүлэхэд Таны энэхүү айлчлал үнэтэй хувь нэмэр оруулна гэж бодож байна. Монгол Улс далайд гарцгүй орны хувьд танайд байгаа далайн боомтоор дамжуулан Латви Улс болон Европын Холбоотой эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхол байдаг. Энд хамтран ажиллах өргөн боломж бий” гээд “Бид АОХН-ийг амжилттай удирдаж өнгөрсөн онд даргалах эрхээ шилжүүлэн өглөө. Бид бүс нутагтаа болон дэлхийд харилцан ойлголцол, итгэлцэл, хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө бүхий л бололцоогоо дайчлан ажиллах болно” хэмээн онцолсон юм.

6

Дараа нь Бүгд Найрамдах Лавти Улсын Ерөнхийлөгч Андрис Берзинш хэлэхдээ “Та бүхнийг халуун дотноор угтан авсанд чин сэтгэлээсээ баярлалаа. Таны хэлдгээр бидэнд адил төстэй нийтлэг үнэт зүйл бий. Монголд ирээд сэтгэгдэл өндөр байна. Балтийн гурван орон болох Польш, Финланд, манай улс Европын Холбооны зүүн хил болдогийн хувьд Европын Холбооны томоохон талбар мөн. Хамтран ажиллах таны байр суурийг бид бүрэн дэмжиж байна хэмээв. Ийнхүү хоёр орны төрийн тэргүүн нарын ганцаарчилсан уулзалт найрсаг дулаан уурь амьсгалд амжилттай өндөрлөж хоёр талын хэлэлцээнд орсон юм.

Латви Улсын Ерөнхийлөгчийн айлчлал үргэлжилж байна.

6

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ