Н.Алтанхуяг: Ганц сайд томилоод өгчих л дөө
УИХ-ын чуулганы хуралдаанаар ҮХАА-н сайдыг томилох асуудлыг хэлэлцэж байна. Засгийн газар ҮХАА-н сайдад Ш.Түвдэндоржийн өргөн барьсан юм. Гишүүд Засгийн газар болон нэр дэвшигчдээс сонирхсон асуултдаа хариулт авч байна.
өа
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр "Яамны ажилд цагаа бүрэн зориулж чадах хүнийг томилсон бол дээр байсан юм. Одоо очоод салбартайгаа танилцана гэж цаг алдана" гэж байсан юм. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол "Монголын парламентын ардчиллыг устгахад түүхэн үүрэг гүйцэтгэж байна гэж бодож байна. Ардчилсан нийгмийн түүхэн үүрэг болсон санал хэлэх эрхийг боомиллоо. Монголын парламентад ойлголцол зөвшилцөл байхгүй болжээ.
өа
Р.Гончигдорж дарга та албан тушаалдаа дулдуйдаж, завсарлага авах гэхэд хүч түрэн УИХ-ын Дэг зөрчлөө. Таныг ҮХЦ-д өгөх суурийг тавилаа. Өнөөдөр бид бүгдээрээ нийлж суугаад гаргаж байгаа буруу шийдвэрийн үр дагавраар эдийн засаг хүндэрлээ. Үүрэг, хариуцлага хоёроо ухамсарлахгүй байна. Улс төр эдийн засагтаа нөлөөлөх боллоо." хэмээн шүүмжилсэн юм. Харин УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж "Өнөөдөр Д.Ганхуяг сайд дээр гурван давхар ачаа байна. Бид эдийн засаг,нийгмээ сайжруулахын тулд нэг хоногийн ч өмнө шийдвэрээ гаргамаар байна. Хуульзүйтэй байх хэрэгтэй" гэсэн хариу тайлбар хийв.
7
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:
-Хөдөө аж ахуйн салбар Монголын онцлог бүхий уламжлалт салбар. Өнөөдөр энэ салбарт доголдол үүсээд байгаа. Бид 50 сая малтай байж тараг, сүүгээ импортоор авч байна. Сайд болчихоод та энэ бүхнийг засч, залруулж чадах уу? Хөдөө орон нутагт та амьдарч үзсэн үү хэмээн асуухад
7
УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж:
-Би хурдан хугацааны дотор энэ салбарын ойлголтыг авч чадна. Аж үйлдвэржилтийн асуудал дээр голлон анхаарна гэсэн хариултыг өгсөн юм. Ер нь гишүүд салбартаа хэр ажиллахыг нь нэр дэвшигчээс дахин дахин лавлаж, харин Ерөнхий сайдаас яагаад зарчим баримтлаагүй, Засгийн газрын гишүүнийг гаднаас бус УИХ-аас нэрийг нь дэвшүүлж байгааг асууж байлаа.
7
Үүнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг:
-УИХ-ын цөөн гишүүн Засгийн газрын гишүүн болно гээд хууль гаргахаар Үндсэн хуультай зөрчилдөнө. Үндсэн хуулийн заалтыг салбарын хуулиар зохицуулж болохгүй. Ганц сайд хурдан томилоод өгчих л дөө. Раман дотроо яйжигная, бүгдээрээ гэсэн юм. Гишүүдийн асуулт хариулт үргэлжилж байна.
өа
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ