ТОП-20 индекс буурчээ

img

Монголын хөрөнгийн биржийн арилжааны дүнг харахад ТОП-20 индекс 19023.48 нэгж байгаа нь өмнөх өдрийн индекстэй харьцуулахад 798.42 нэгжээр буюу 4.03 хувиар буурчээ. Зах зээлийн нийт үнэлгээ 1 их наяд 948.2 тэрбум төгрөг болсон байна. Нийт 40 ХК-ийн 134.0 сая төгрөгийн үнийн дүн бүхий 224.9 мянган ширхэг хувьцаа арилжлаа. “А” самбарын арилжаагаар 26 ХК-ийн 222.4 мянган ширхэг хувьцааг 124.5 сая төгрөгөөр, “В” самбарын арилжаагаар 14 ХК-ийн 2.6 мянган ширхэг хувьцааг 9.6 сая төгрөгөөр тус тус арилжсан байна. Өнөөдрийн арилжаагаар нийт 320 хэлцэл хийгдсэн байна. Нийт 40 үнэт цаас арилжигдсанаас 24 үнэт цаасны ханш өсч, 11 үнэт цаасны ханш буурч, 5 үнэт цаасны ханш тогтмол байлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ